Үйлчилгээний нөхцөл
“Түвшин электроникс ХХК-н Засварын төвийн үйлчилгээний нөхцөл”
“Түвшин электроникс” ХХК нь support.tuvshin.mn цахим хуудсаараа дамжуулан хэрэглэгчдэд мэргэжлийн засвар үйлчилгээг шуурхай үзүүлэхийг зорьж ажиллана. Support.tuvshin.mn цахим хуудсын “Засварын хүсэлт илгээх” хэсэгт засварын үйлчилгээ авах бүтээгдэхүүний болон өөрийн холбогдох мэдээллээ оруулан, хүсэлтээ илгээснээр таны засварын захиалга үүсэх болно. Дараах үйлчилгээний нөхцөлтэй анхааралтай танилцаж, зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой дурдагдсан эрх, үүрэг, хариуцлагыг зөвшөөрч байгаад тооцно.
Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулсан хугацаа: 2024 оны 08 дугаар сарын 23-ний өдөр
Нэг. Үйлчилгээний ерөнхий нөхцөл
- Үйлчилгээний нөхцөл нь "Түвшин электроникс" ХХК /цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэнэ/ болон үйлчлүүлэгчдийн /цаашид “Үйлчлүүлэгч” гэнэ/ хоорондох үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна.
- Үйлчилгээний нөхцөл нь үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болох бөгөөд үйлчилгээний нөхцөлтэй танилцаагүй тохиолдолд гарсан бүх асуудлыг үйлчилгээний нөхцөлийн хүрээнд шийднэ.
- Энэхүү үйлчилгээний нөхцөл нь "Түвшин электроникс" ХХК-аар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн засварын үйлчилгээнд хамааралтай болно.
- Бид үйлчилгээний нөхцөлийг өөрчилж эсвэл цахим хуудсаар үзүүлж буй үйлчилгээний шинж чанаруудыг харгалзан хүссэн үедээ өөрчилж болно. Шинэчлэгдсэн хамгийн сүүлийн хувилбарыг цахим хуудас дээрх "Үйлчилгээний нөхцөл" хэсгээс үзэх боломжтой. Өөрчлөлт хийгдсэн тохиолдолд өмнөх хэрэглэгчиддээ мэдээлэх ба та үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах юм бол өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцох болно.
- Эдгээр нөхцлүүд нь таны засварын төвд үдээсэн бүтээгдэхүүн бидний салбар үйлчилгээний төвийн эзэмшилд хүлээлцсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд бид таны бүтээгдэхүүнийг буцааж хүлээлгэн өгөх хүртэл үргэлжлэх болно.
- Үйлчилгээ үзүүлэгч тал Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг нууцлах бөгөөд энэ нь Монгол улсын “Хувь хүний нууцын тухай” болон "Байгууллагын нууцын тухай" хуулиудаар зохицууагдана.
Хоёр. Үйлчилгээ үзүүлэгч талын эрх, үүрэг
- Үйлчилгээ үзүүлэгч тал Үйлчлүүлэгчийн засварлуулах бүтээгдэхүүнийг хэвийн ажиллагаанд оруулж хүсэлтийг шийдвэрлэхийн тулд үйлчилгээний нөхцөл, бусад журмын дагуу ур чадвар, мэргэжлийн ёс зүй, нөөц бололцоогоо ашиглан, хүчин чармайлт гаргаж ажиллана.
- Засварын үйлчилгээ хийгдэж дуусах хугацааны урьдчилсан тооцооллыг танд мэдэгдэх болно. Энэ нь зөвхөн урьдчилж таамагласан тооцоолол бөгөөд эдгээр нөхцөлүүдийн дагуу Үйлчилгээ үзүүлэгч тал заавал биелүүлэх үүрэг биш юм.
- Түвшин электроникс нь үйлчилгээ үзүүлэх явцад Үйлчлүүлэгчээс шаардлагатай мэдээ мэдээллийг тодруулах эрхтэй.
- Үйлчлүүлэгчээс үйлчилгээний нөхцөлийг биелүүлэхийг шаардах эрхтэй;
- Хэрэв бид зайлшгүй шалтгаан, нөхцөл байдлын улмаас уг үйлчилгээг бүрэн гүйцэд хийх боломжгүй болох, эсвэл тохиролцсон төлбөр дээр нэмэлт зардал гарах шаардлагатай болсон тохиолдолд бид танд зохих хугацаанд нь мэдэгдэх болно.
- Хэрэв зарим нэг сэлбэг хэрэгсэл Түвшин электроникс-д бэлэн байхгүй бол бид танд тухайн сэлбэгийг захиалж авахыг санал болгоно. Тухайн тохиолдолд сэлбэгийг захиалахаас татгалзвал бүтээгдэхүүнийг засварлахгүйгээр танд буцаан хүлээлгэж өгөх болно.
- Үйлчлүүлэгч сэлбэг захиалахаар шиидвэрлэсэн бол 14-21 хоногт захиалга ирэх бөгөөд зарим тохиолдолд тогтоосон хугацаанд захиалсан сэлбэг ирэхгүй байх шалтгаан үүсдэг. Тухай бүрд мэдэгдэл хүргэж ажиллана
- Түвшин электроникс засварын төвөөс Таны бүтээгдэхүүн засагдаж бэлэн болсон талаар танд мэдэгдсэнээс хойш долоо (7) хоногийн дотор авах үүрэгтэй. Энэ хугацаанд үнэ төлбөргүй хадгална. Хэрэв 7 хоногоос хэтэрсэн бол зургаа (6) сар хүртэлх хугацаанд өдөр бүр засвар үйлчилгээний үнийн дүнгийн 0,5%-р талбайн түрээс бодож үйлчлүүлэгчийн бүтээгдэхүүнийг хадгална. Ирж авах өдөр хүртэлх талбайн түрээсийг үйлчлүүлэгч төлөх үүрэгтэй.
- Заасан хугацаанд аваагүй тохиолдолд таны бүтээгдэхүүнд Түвшин электроникс аливаа хариуцалага хүлээхгүй ба цаашид хадгалах боломжгүй тул агуулах чөлөөлөх зорилгоор актлаж болно
- Түвшин электроникс засварын төв нь бүтээгдэхүүнийг танд хүлээлгэж өгөхдөө бүтээгдэхүүнд үзүүлсэн засвар үйлчилгээтэй хамааралтай хэсгүүдэд баталгаат хугацааг тодорхой хугацаанд өгнө. Хэрэв тухайн бүтээгдэхүүн нь хийгдсэн засварын баталгаат хугацаандаа дахин гэмтсэн бол үнэ төлбөргүй дахин засварлаж өгөх үүрэгтэй.
- Түвшин элетроникс-р засвар үйлчилгээ авсны дараагаар баталгаат хугацаанд дараах тохиолдлуудад баталгаат хугацаа хүчингүй болохыг анхаарна уу. Үүнд
- Та эсвэл хэн нэгэн бүтээгдэхүүнийг задалж, лацыг хөндсөн, эд ангийг сольсон, бусад засварын газраар засвар хийлгэсэн;
- Баталгааны хуудас дээр бичигдсэн бараа бүтээгдхүүний нэр, модель дугаар нь үйлчилгээ авах барааны нэр, модель дугаартай зөрсөн, өөрчилсөн, засварласан, арилгасан тохиолдолд баталгаа хүчингүй болно.
- Бараа бүтээгдхүүнийг зориулалтын дагуу ашиглаагүй;
- Стандарт бус цэнэглэгч хэрэглэснээс үүссэн гэмтэл;
- Давагдашгүй хүчин зүйлийн /түймэр, аянга, үер гэх мэт/ нөлөөллөөс үүссэн гэмтэл;
- Механик гэмтэл, барааны дотор хэсэгт шингэн зүйлс, тоос шороо гэх мэт гадны биет орсноос үүссэн гэмтлүүд;
- Баталгаат засварын үйлчилгээ нь холбогч кабель, залгуур зэрэг дагалдах хэрэгсэлд хамаарахгүй;
- Бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг ажилтны дэргэд шалгаж авна. Шалгаж аваагүй нөхцөлд гомдол хүлээн авахгүй болохыг анхаарна уу;
Гурав. Засвар үйлчилгээ хийх
- Баталгаат хугацааны явцад баталгаат засварын үйлчилгээ үзүүлэхэд И-мэйл хаягаар тань илгээсэн код, нэр, утасны дугаараар баталгаат хуудсыг үндэслэн үйлчилнэ. Тиймээс Та үйлчлүүлэхдээ нэр, утасны дугаар, мэйл хаягаа үнэн зөв бүртгүүлэх шаардлагатай.
- Хэрэв засварын хэрэгцээ шаардлага нь баталгаат засварын үйлчилгээнд хамаарагдахгүй хэсгүүдэд хийгдэх шаардлагатай бол тэрхүү засварыг тогтоосон засвар үйлчилгээний үнийн дагуу тооцох болно. Ямар нэгэн засварын ажил эхлэхээс өмнө бид танд төлбөрийн талаарх мэдээллийг хүргэх болно. Хэрэв бүтээгдэхүүнийг засварлах зардлыг урьдчилж тодорхойлох боломжгүй тохиолдолд, авч үлдэн, оношилсоны дараа танд засварын зардлыг мэдэгдэж болно.
- Түвшин электроникс нь засварын өмнө болон дараа таны бүтээгдэхүүнд алдаа, гэмтэл байгаа эсэхийг шалгах зорилгоор туршилт /тест/ хийнэ. Алдаа дутагдал, нэмэлт засварын талаар бид танд мэдэгдэх бөгөөд тухайн нэмэлт засварыг үргэлжлүүлэхээс өмнө таны зөвшөөрлийг авах болно. Хэрэв засварын явцад өөр нэмэлт алдаа, гэмтэл илэрсэн бол засварын төв нь хариуцлага хүлээхгүй.
- Та засвар хийгдсэн бүтээгдэхүүнээ манай засварын төвөөс хүлээн авах, эсвэл хүргэлтээр авахдаа ажиллагааг сайтар шалгаж авах үүрэгтэй.
- Таны бүтээгдэхүүнд оношилгоо хийгдсэний дараагаар бидний мэдэгдсэн засварлуулах шаардлагатай зарим эд ангийг Та хэсэгчлэн засуулахаас татгалзсан ч засварын явцад бүхэлд нь засуулахаар шийдвэрээ өөрчилж болно. Энэ тохиолдолд бид огтхон ч төвөгшөөхгүйгээр шаардагдах нэмэлт зардал болон цаг хугацааг танд тооцон мэдэгдэж харилцан тохиролцсон тохиолдолд хүссэн нэмэлт засварыг гүйцэтгэнэ.
- Засварын төв нь бүтээгдэхүүнийг танд болон таныг албан ёсоор төлөөлөх хүнд буцааж өгсөн өдрөөс баталгаат хугацаа эхэлнэ. Баталгаат хугацаа дуусах өдрөөс хойш гарсан аливаа асуудалд хариуцлага хүлээхгүй. Дурдсан хугацааны дараа илэрсэн бэрхшээлийг өмнөх засвараас тусдаа шинэ асуудал гэж үзэх болно. Бүтээгдэхүүнд шинээр үүссэн гэмтэлтэй холбоотой засвар үйлчилгээ хийх бол нэмэлт төлбөр авах болно.
- Тухайн бүтээгдэхүүн эвдэрсэн, асахгүй, үйлдлийн систем ачаалахгүй, дэлгэц асахгүй гэх мэт үйл ажиллагааг оношилох боломжгүй нөхцлөөр хүлээлгэн өгсөн тохиолдолд мэргэжилтэн оношилгоо хийх явцад мэдэгдсэн нэмэлт асуудлуудад засварын төв хариуцлага хүлээхгүй. Дээр дурдсан тохиолдлуудад хамаарах асуудлыг засварын явцад шийдвэрлэх боломж хэрэв байгаа бол, нэмэлт цаг хугацаа болон зардлын хамт танд мэдээлэх болно.
- Хэрэв таны бүтээгдэхүүний гэмтэл ДЭЛГЭЦИЙН УЯН-тай холбоотой засвар хийгдэх шаардлагатай байвал энэ нь нарийн ур дүй шаардсан тусгай төхөөрөмжөөр засах, эрсдэл өндөртэй засварын төрөлд тооцогддог. Бид таны төхөөрөмжид засварын үйлчилгээ үзүүлэхдээ бүх хүчин чармайлтаа дайчлан хичээн ажиллах боловч дээрх нарийн ажилбарын явцад дүрсгүй болох, засагдахгүй байх үүнтэй холбогдуулан ямар нэгэн байдлаар өөр хариуцлага хүлээхгүй. Ийм төрлийн засварын хувьд засвар амжилттай хийгдээгүй байсан ч хөдөлмөрийн зардал, сэлбэг, материалын хангамж зэрэг зардлууд гардаг тул зөвхөн зардлыг тооцсон хамгийн бага үнэлгээгээр төлбөрийг авах болно. (Уян солих үйлчилгээний журамд заасан)
Дөрөв. Төлбөрийн нөхцөл
- Үйлчлүүлэгч тал үйлчилгээ, засвар хийгдэж дууссаны дараа төлбөрийг нэхэмжилсэн дүнгийн дагуу бүрэн төлж бүтээгдэхүүнээ авах эрхтэй болно.
- Үйлчлүүлэгч тал нь засварт үлдээсэн бүтээгдэхүүнээ тохиролцсон хугацаанд аваагүй бол хугацаа хоцорсон хоног тутамд засварын үнийн дүнгийн 0.5%-ийн алдангийн төлбөрийг Үйлчилгээ үзүүлэгч талд төлнө.
- Ямар нэг байдлаар төлбөрийн буцаан олголт хийх шаардлага гарвал:
- Буцаан олголтын хүсэлтийг засвар үйлчилгээ авснаас хойш 3 хоногийн дотор бичгээр болон цахим хэлбэрээр ирүүлэх ёстой. Гурав (3) хоногоос хэтэрсэн бол
- Буцаан олголт хийх эцсийн шийдвэр нь үйлчилгээ үзүүлэгч талын шийдвэрийн дагуу олгоно.
- Төлбөрийг бэлэн мөнгөөр хийсэн байсан ч буцаан олголтыг банкны шилжүүлгээр эсвэл цахимаар л хийнэ.
- Буцаан олголтыг зөвхөн төлбөр төлсөн буюу үйлчлүүлэгчийн өөрийнх нь нэрийн дансанд шилжүүлнэ.
- Буцаан олголтын үйл явцыг дотооддоо зөвшөөрч, шийдвэрлэсний дараагаар ажлын 7-10 хоногт багтааж олгоно.
- Хамгийн бага төлбөр буюу оношилгоо үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүй.
- Үйлчилгээний нөхцөлд тусгагдаагүй бусад асуудлууд гарсан тохиолдолд support.tuvshin.mn хаягаар өргөдөл, хүсэлтээ бичнэ үү.
Тав. Нууцлал ба Аюулгүй байдал
- Та манай цахим хуудсыг ашиглахдаа товч анкетад оруулсан хувийн мэдээлэл болон төхөөрөмжийн мэдээллийг та болон таны хэрэгцээг тодорхойлох зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглахыг үйлчилгээ үзүүлэгчид зөвшөөрч байгаад тооцно.
- Засварын хүсэлт илгээхийн тулд та өөрийн нэр, имэйл хаяг болон бусад хувийн мэдээлэл, мөн засвар хийлгэх гэж буй бүтээгдэхүүнийхээ мэдээллийг багтаасан товч асуулга бөглөх шаардлагатай. SUPPORT.TUVSHIN.MN-т оруулсан мэдээлэл нь үргэлж үнэн зөв бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээлэл байх шаардлагатай.
- Хэрэв та цахим хуудаст бүртгүүлсэн эсвэл манай Үйлчилгээг авч байсан бол бид танд хамгийн сүүлийн үеийн үйлчилгээ, мэдээ, тусгай саналуудыг үе үе шинэчлэн и-мэйлээр болон утсаар мэдээлэл хүргэх болно.
- SUPPORT.TUVSHIN.MN-д бүртгэгдсэн таны мэдээллийг бид бусдад задруулахгүй бөгөөд харилцагчийн бүртгэлийн санд хадгалах болон мэдээлэл илгээхээс өөр зорилгоор ашиглахгүй болно.
Зургаа. Хариуцлага
- Хэрэв гэрээний оролцогч аль нэг тал хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг буруутай тал нь Монгол Улсын Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу нөхөн төлнө.
- Талууд энэхүү гэрээгээр тохиролцсон болон хуулиар хамгаалсан нөгөө талынхаа нууцыг задруулснаас үүдсэн аливаа хохирол хариуцлагыг буруутай тал бүрэн хариуцаж нөхөн төлнө.
Долоо. Маргаан шийдвэрлэх
- Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчлүүлэгчийн аливаа санал гомдлыг 7777-4343 утсаар мөн [email protected] имэйл хаягаар хүлээн авч шийдвэрлэнэ.
- Энэхүү үйлчилгээтэй холбоотой харилцаанаас үүсэх аливаа маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд зөвшилцөлд эс хүрсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
Найм. Бусад зүйл
- Хүчин төгөлдөр болох: Энэхүү үйлчилгээний нөхцөлийг ямар нэгэн шалтгаанаар цуцлах, хугацаа нь дуусахаас бусад бүх тохиолдолд үйлчилгээ авсан бол хүчин төгөлдөр үйлчилнэ.
- Дуусгавар болох: Талууд тохирсон үүргийг зохих ёсоор бүрэн гүйцэтгэж, баталгаат хугацаа дууссанаар үйлчилгээ үзүүлэх харилцаа дуусгавар болно.